Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
АНУ, Тайланд жил бүрийн хамтарсан цэргийн сургуулилтаа эхэллээ
2 жил өмнө   318
Ази тивд жил бүр зохион байгуулдаг хамгийн том цэргийн хамтарсан сургуулилтуудын нэг болох “Cobra Gold”  Тайландад болж байна. Зохион байгуулагч орон болон АНУ-ын хамтран ивээн тэтгэсэн энэ удаагийн цэргийн бэлтгэл Мягмар гаригт албан ёсоор эхэллээ. Япон, Зүүн өмнөд Азийн орнууд зэрэг 30 гаруй орны 9500 гаруй албан хаагч оролцож байна. Бүс нутагт Хятадын нөлөө нэмэгдэж байгаа энэ үед АНУ болон Азийн орнуудын цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Үүнээс гадна  Хятад улс Тайландын зүүн хэсэгт болж буй хүмүүнлэгийн тусламжийн хэсэгт нэгджээ. Хятад улс “Cobra Gold”-д 2014 оноос хойш оролцож байгаа хэдий ч тус улсын үүрэг зөвхөн хүмүүнлэгийн үйл ажиллагаагаар хязгаарлагдаж байна.
 
Эх сурвалж: NHK Japan
АНУ, Тайланд жил бүрийн хамтарсан цэргийн сургуулилтаа эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0