2025 онд Токиогийн Цагдаагийн Газар-т иргэдийн гээсэн бэлэн мөнгөний хэмжээ нийт 4.5 тэрбум иенд ($28.5 сая)хүрч, түүхэн дээд үзүүлэлт тогтоосон талаар албаныхан мэдээллээ.
Үүнээс 3.23 тэрбум иен буюу ойролцоогоор 72 хувь-ийг жинхэнэ эздэд нь буцаан олгосон нь онцлох үзүүлэлт болж байна. Энэ нь Токио хотод олдсон мөнгө, эд зүйлсийг бүртгэн, эзнийг нь тогтоож буцаах тогтолцоо үр дүнтэй ажиллаж буйн илрэл юм.
Хууль журмын дагуу тодорхой хугацаанд эзэн нь тогтоогдоогүй мөнгөний нэг хэсгийг олж өгсөн иргэдэд (oйролцоогоор 590 сая иен) урамшуулал болгон олгодог бол үлдсэн хэсэг (680 сая иен) нь хотын төсөвт төвлөрдөг байна.
Зөвхөн бэлэн мөнгө гэлтгүй түрийвч, бичиг баримт, гар утас зэрэг сая сая эд зүйлс цагдаагийн байгууллагад тушаагдсан нь Японд шударга, хариуцлагатай нийгмийн соёл бат суусныг харуулж буй бодит жишээ хэмээн ажиглагчид дүгнэж байна
| Токио хотод гээсэн 4.5 тэрбум иенийн 72 хувийг эзэнд нь буцаан олголоо |
Японы олон нийт Нөмрөгийн түймрийн асуудлаар KDDI-аас бодит хариуцлага шаардаж байна
Ойрын 20 жилд эрсдэлд орох мэргэжлүүд
Дархан Юнайтедэд дутагдаж байсан тэр нэг зүйл иржээ