Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
2 долоо хоног өмнө   138
Технологийн салбарын акулуудын нэг “Adobe” компани ажилтнуудынхаа сэтгэл зүй, бүтээмжид онцгойлон анхаарч, ажлаас халширсан эсвэл нэгэн хэвийн байдлаас уйдсан ажилтнууддаа урт хугацааны цалинтай чөлөө олгодог байна.
Олон улсад “Sabbatical leave” буюу эрч хүч сэлбэх чөлөө гэж нэрлэгддэг энэхүү хөтөлбөрийг тус компани олон жилийн турш амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь ажилтнуудаа тогтвортой, үр бүтээлтэй ажиллахад чухал нөлөө үзүүлдэг аж.
 
Хэрхэн цалинтай чөлөө авдаг вэ?
Adobe компанийн журмаар ажилтнууд ажилласан жилээсээ хамааран дараах хугацаагаар бүтэн цалинтай амардаг:
5 жил ажиллавал: 4 долоо хоног (1 сар)
10 жил ажиллавал: 5 долоо хоног
15, 20, 25 болон түүнээс дээш жил ажиллавал: Хугацаа нь уртасч, тухай бүр 6 долоо хоногийн цалинтай чөлөө авах эрх нээгддэг байна.
 
Ажлын мэйлээ шалгахыг ч хориглодог
 
Энэхүү чөлөөний гол зорилго нь ажилтныг стрессээс бүрэн ангижруулах явдал юм. Тийм ч учраас амралтын хугацаанд ажилтан үндсэн цалин, эрүүл мэндийн даатгал болон бусад бүх хангамжаа хэвээр эдлэх бөгөөд хамгийн сонирхолтой нь ажлын мэйлээ шалгах, ажилтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохыг хатуу хориглодог байна.
 
Ажилтнууд энэ хугацааг дэлхийг тойрон аялах, шинэ хоббид суралцах, эсвэл зүгээр л гэр бүлтэйгээ цагийг чанартай өнгөрүүлэхэд зориулдаг бөгөөд чөлөө дууссаны дараа хуучин албан тушаалдаа эргэн ордог журамтай.
 
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0