АНУ болон Канадын хооронд өрнөж байсан худалдааны хэлэлцээр тасалдсаны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад улсын эсрэг хатуу байр суурь илэрхийллээ.
Канадын Ерөнхий сайд Марк Карни АНУ-ын ган болон сүүн бүтээгдэхүүний салбарыг чиглэсэн хариу татварын арга хэмжээг ирэх 9 дүгээр сарын 8-наас эхлэн албан ёсоор хэрэгжүүлнэ гэж мэдэгдээд байгаа юм.
Ерөнхий сайд Марк Карни хэлэлцээрээс гарах болсон шалтгаанаа тайлбарлахдаа:
“АНУ-ын тал хэлэлцээний сүүлчийн шатанд шударга бус, эдийн засгийн хувьд ашиггүй нөхцөлүүдийг тулган шаардсан. Энэ нь цаашид ямар ч тохиролцоонд хүрсэн харилцан итгэлцэлтэй ажиллахад эргэлзээ үүсгэж байна”хэмээн онцолж, хариу татвар авах өдрийг 9 дүгээр сарын 8-наар тогтоосноо мэдэгджээ.
Талуудын авч буй шинэ татварын бодлого нь Ерөнхийлөгч Д.Трамп болон Ерөнхий сайд М.Карни нарын хоорондох геополитик, эдийн засгийн хурцадмал байдлыг улам бүр гүнзгийрүүлж байна. Ингэснээр АНУ, Мексик, Канадын чөлөөт худалдааны хэлэлцээрийг (USMCA) шинэчлэн батлах, цаашдын өргөн хүрээний яриа хэлэлцээг дахин сэргээхэд томоохон саад бэрхшээл тулгарч болзошгүй гэж шинжээчид дүгнэж байна
| АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад улсын эсрэг хатуу байр суурь илэрхийллээ |
Японы олон нийт Нөмрөгийн түймрийн асуудлаар KDDI-аас бодит хариуцлага шаардаж байна
Ойрын 20 жилд эрсдэлд орох мэргэжлүүд
Дархан Юнайтедэд дутагдаж байсан тэр нэг зүйл иржээ