Цөөн үгээр:
  • Юнител группийн ажилтнууд 8 дахь жилдээ сайн дураараа цусаа хандивлалаа
АНУ-ын дарамтаас үүдэж Ираны эрх баригчид дотоодын бензиний үнийг өсгөж болзошгүйг иргэддээ санууллаа
1 цагийн өмнө   110
АНУ-аас шинээр тогтоож буй сөрөг хориг арга хэмжээнээс урьдчилан Ираны эрх баригчид дотоодын бензиний үнийг өсгөж болзошгүйг иргэддээ санууллаа.
 
Вашингтоны зүгээс эдийн засгийн дарамтаа дахин чангаруулахаар зэхэж буй энэ үед Тегеран төсвийн алдагдлыг бууруулах, валютын нөөцийг хамгаалах үүднээс түлшний татаасыг багасгах хувилбарыг авч үзэж байна.
 
Иран нь дэлхийд бензин хамгийн хямд худалдаалагддаг орнуудын нэг боловч Засгийн газраас үзүүлдэг асар их хэмжээний татаас нь төсөвт хүнд дарамт болж байгаа юм. Мөн хэт хямд үнээс үүдэлтэйгээр дотоодын хэрэглээ хяналтгүй өсөж, хөрш орнууд руу түлш хууль бусаар хил давуулан шаглах явдал эрс нэмэгджээ.
 
Энэхүү алхам нь эдийн засгийн хувьд зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа ч нийгмийн асар том эрсдэлийг дагуулж байна. Өмнө нь буюу 2019 онд бензиний үнийг гэнэт нэмсний улмаас Иран орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж, үймээн самуун дэгдэж байсан гашуун туршлага бий.
 
Инфляцийн түвшин өндөр байгаа энэ үед түлшний үнэ өсвөл өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ дагаад нэмэгдэх тул Ираны эрх баригчид иргэдийн бухимдлыг сааруулах, нийгмийн тогтворгүй байдлаас сэргийлэх үүднээс ийнхүү урьдчилан сануулж эхэлжээ.
АНУ-ын дарамтаас үүдэж Ираны эрх баригчид дотоодын бензиний үнийг өсгөж болзошгүйг иргэддээ санууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0