Баянхонгор аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 147, 210 дугаар заалтаар 77 багийн Засаг даргыг мотоцикль, аймгийн төвийн хоёр багийн өрхийн эмнэлгийг автомашинтай болгожээ. Тус аймгийн хувьд 2010 оноос хойш төрийн анхан шатны нэгжид ажиллаж, иргэдэд төрийн захиргааны болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэж ирсэн энэ хугацаанд багийн дарга, багийн эмч нарын унааг шинэчлээгүй юм.
2017, 2018 он дараалан уг асуудлыг аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар ийнхүү бүрэн шийдвэрлэжээ. Орон нутгийн “Бүдума “ХХК тендерт шалгарч, орон нутгийн хөрөнгө оруулалт 187 сая гаруй төгрөгөөр орчин үеийн хурд хүч сайтай, хөдөөгийн замд туулах чадвар өндөр нийт 113 мотоциклыг хугацаанд нь нийлүүлжээ. Ингэснээр Баянхонгор аймгийн бүх багийн дарга, эмч нар бүрэн унаагаар хангагдаж байна. Нөгөө талаар энэ үйл явдал төрийн анхан шатны нэгжийн үйл ажиллагаа, чанар хүртээмжийг 60 орчим хувиар нэмэгдүүлнэ гэдгийг багийн дарга нар хэлсэн байна.
Багийн дарга эмч нар өнөөдрийг хүртэл хүний машинд дайгдах, эсвэл хувийн унаагаар төрийн албыг гүйцэтгэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж иржээ. Ингэхдээ хамгийн холдоо 200 орчим км замыг туулж, өрхдөө үйлчилгээ үзүүлдэг байсан байна.
Багийн дарга, эмч нарт мотоциклыг гардуулах үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал “Төрийн анхан шатны нэгжийн үйл ажиллагаа сайн байснаар иргэдийн төрдөө итгэх итгэл нэмэгдэж, төрийн үйлчилгээ сайжирна. Гэвч төрийн зүгээс анхан шатны нэгжийн ажил үйлчилгээ явуулах нөхцөлийг бүрэн шийдвэрлэж чадаагүйгээсээ хүндрэл дутагдал гарч байсан талтай. Одоо энэ хүндрэл үгүй болж, гагцхүү та бүхний хичээл зүтгэлээс бүх зүйл шалтгаалах болж байна” гэж онцлов.
Ц.ОРГИЛ
| Баянхонгор аймгийн эмч нарт 113 мотоцикль бэлэглэжээ |
К.Роналду 970 дахь гоолоо орууллаа
Майн баярын амралтын өдрүүдэд 158 сая хүн галт тэргээр зорчино
Үндэсний лавлагаа лабораторитой болно
Монгол Улсын цорын ганц эмэгтэй генерал Г.БОЛОР
Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
₮1.5 их наядын өртөгтэй трамвай төслийн хоёрдугаар шугамын тендерийг хойшлуулжээ
Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
Элчин сайд Д.Н.Гореликт Алтан гэрэгэ гардуулав
Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг зарлалаа
Замын-Үүд дэх Гаалийн газрын гурван албан тушаалтныг баривчилжээ
Н.Учрал: Туулын хурдны замын төслийг зогсоолоо
Жастин Бибер, Билли Айлиш нарын Коачелла дахь нандин мөч
ЖДҮХС-аас 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээл олгоно
Хустайн нуруунд энэ жилийн анхны төл мэндэллээ
Монгол хүний саруул ухаанд итгэх үзэл санааны дэлгэрүүлэгчийн мэндэлсэн өдөр
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Хагас марафонд бэлдэх жор
Пусаны монгол кино өдөрлөг "Их говийн манаач" баримтат киногоор нээлтээ хийнэ