Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас жил бүр аль нэг улс орныг сонгож Дэлхийн гепатитийн өдрийг тэмдэглэдэг. Энэ удаад тэд Монгол улсыг сонголоо. Ийнхүү сонгох болсон шалтгаан нь манай улс элэгний вирусыг устгах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнтэй болсонтой холбоотой юм. Элэгний вирусыг устгах, тэмцэх ажлыг зохион байгуулахад зардал их гардаг. Харин энэ асуудлыг эрүүл мэндийн даатгалын сангаараа дамжуулан хэрэгжүүлж байгаа нь зөв менежмент болсон гэдгийг ДЭМБ-ын номхон далайн баруун бүсийн захирал Шин Ён Су онцолж байлаа.
Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн эхний шат 2018 оны 4 сар хүртэл хэрэгжиж дууссан. Энэ хүрээнд 40-65 насны 353 мянган хүн хамрагдсан. Үүний 30 мянга нь элэгний Ц вирустай, 20 мянга гаруй хүн нь Б вирустай гарч эмчилгээ хийгдэж байна. Харин 2-р шат 15-39, 65 дээш насныхан буюу 1.8 сая хүн хамрагдана. Ер нь манай улс 2020 онд элэгний Ц вирусыг хязгаарлах цаашлаад 100 хувь устгана гэсэн зорилтыг дэвшүүлээд байна.
Ц.ОРГИЛ
| 2020 гэхэд элэгний “С” вирусыг 100% устгахаар зорьж байна |
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ