Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
ЭМД-гүй 2000 иргэнд В, С вирус илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ
8 жил өмнө   944
Өнөөдөр Сүхбаатарын талбайд элэгний В, С вирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ, элэгний ЭХО фиброскан үзлэг хийж, мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө.
 
12-17.00 цагийн хооронд болох уг өдөрлөгийг “Дэлхийн хепатитын өдөр”-ийг угтан Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамтран зохион байгуулах юм.
 
Халдваргүйтэл, ариун цэврийн шаардлага хангасан тусгай асарт дээрх шинжилгээнүүдийг авах бөгөөд иргэд зөвхөн иргэний үнэмлэхтэйгээ очно.
 
Эрүүл мэндийн даатгал төлдөггүй иргэд энэ шинжилгээг өгч болох бөгөөд зорилтот бүлгийн 2000 хүнийг хамруулахаар төлөвлөсөн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэллээ
ЭМД-гүй 2000 иргэнд В, С вирус илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0