Дархан-Уул аймагт төрөх эмнэлгийн 50 ортой өргөтгөлийн шав тавих ёслол өчигдөр боллоо. Өргөтгөлийн барилгын ажлыг ирэх аравдугаар сарын 30 гэхэд дуусгаж 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус аймгийн төрөх тасагт орон нутгийн жирэмсэн эхчүүдээс гадна Сэлэнгэ, Төв аймгаас хүндрэлтэй төрж болзошгүй жирэмсэн эхчүүд ирж төрдөг байна.
Жилд 3000 орчим эх хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг учраас төрөх тасгийн ор хүрэлцдэггүй, шинээр төрсөн эхчүүдийг нэг хонуулаад эмнэлгээс гаргах тохиолдол олон байдаг аж. Тус эмнэлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор жирэмсэн болон төрсөн ээжүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, төрөлтийн хүндрэл, эрсдэл буурна хэмээн эмч, мэргэжилтнүүд онцолж байгаа юм.
Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат “Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажилд улсын төсвөөс гурван тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Барилгын гүйцэтгэлийн ажлыг “Жи Жи Ай” ХХК хийж байгаа. Тус компани нь 13 жилийн турш ажиллахдаа хоёр удаа 50 ортой төрөх эмнэлгийн барилгыг барьж, ашиглалтад оруулж байсан туршлагатай. Тиймээс эмнэлэгийн өргөтгөлийн барилгын ажил заасан хугацаандаа хийж дуусгах байх гэж бодож байна” гэжээ.
Ц.ОРГИЛ
| Дархан-Уул аймгийн төрөх эмнэлгийн өргөтгөл ирэх жил ашиглалтад орно |
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ албан ёсоор эхэллээ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа