Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Истанбулын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ
6 жил өмнө   689
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ийн халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
 
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл  "Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш дэлхийн 201 улсад халдвар бүртгэгдсэн байна. АНУ, Испани, Италид онцгой тархалттай байна. Өчигдөр ДЭМБ, 50 гаруй орон оролцсон цахим хурал боллоо. Цахим хурлаар БНХАУ, БНСУ, Сингапур, Япон улсууд коронавирусийн эсрэг авсан арга хэмжээгээ хуваалцсан. Хөнгөн өвчтөн 14 хоногоос дээш хүнд өвчтөн 6-7 долоо хоног эмчлэгдэж байгаа юм байна" гээд ДЭМБ-аас 12-16 сарын дараа коронавирусийн эсрэг вакцин гарах боломжтойг мэдээлсэн гэлээ.
 
Үргэлжлүүлэн, ХӨСҮТ-ийн дарга Ө.Нямхүү мэдээлэл хийхдээ: Истанбулын онгоцоор ирсэн нэг давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Батлагдсан 12 тохиолдолтой боллоо. Тандалт судалгаа шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна” гэв.
 
Б.Сайханзаяа
 
 
Истанбулын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0