Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Өнөөдөр БНХАУ-аас хоёр онгоцоор нийт 600,000 тун Vero Cell вакцин авчирна
5 жил өмнө   964
БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Vero Cell  вакцинаас өнөөдөр 600,000 тунг татан авахаар болжээ.
 
Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Өнөөдөртөө багтаж хоёр онгоцоор нийт 600,000 тун Verocell вакциныг татан авна. Эхний онгоц орой 21:00 цагийн орчимд газардах төлөвлөгөөтэй байгаа бол удаах нь шөнө дунд ирэх тооцоололтой байна" гэлээ.
 
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ойрын өдрүүдэд БНХАУ-аас 900,000 тун Vero Cell вакциныг тээвэрлэн авчирна гэж өчигдөр мэдээлсэн. Харин вакцин ирснээр дархлаажуулалтыг эрчимжүүлж, өдөрт 40-50 мянган хүнийг хамруулна гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдэгдсэн билээ.
 
Энэ дагуу маргаашаас Улаанбаатар хотод дархлаажуулалтыг үргэлжлүүлэхээр болсон бөгөөд 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
 
Улаанбаатар хотод хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдсөн хэвээр байгаа тул дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллах юм.
Өнөөдөр БНХАУ-аас хоёр онгоцоор нийт 600,000 тун Vero Cell вакцин авчирна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0