Цөөн үгээр:
Хоёр тун хийлгээд халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь 14 хоног дотроо авсан судалгаа гарчээ
1 сар өмнө   184
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд тус яамны газрын дарга Л.Энхсайхан оролцож, мэдээлэл өглөө. 
 
Тэрбээр "Дархлаажуулалтын ажил нийслэл болон орон нутагт явагдаж байна. Вакцинжуулалтыг эрчимжүүлэхиййн тулд татан авалтыг нэмэгдүүлэх, хөргөгч хүйтэн хэлхээг сайжруулах талаар ажиллана. Жишээлбэл, аймаг бүрт 700 хүний вакцин хадгалах хөргөгчийг хүргүүлж байна. Мөн -70 хэмийн хөргөгчийг аймаг бүрт явуулахаар бэлтгэж байгаа. 
 
Вакцин хийлгэсэн хүмүүсийн халдварт өртөх байдлыг судалж үзсэн. Эхний байдлаар гарсан үр дүнг танилцуулбал, эхний тунг хийлгээд халдвар авсан хүмүүс халдвартай үедээ вакцинд хамрагдсан мөн вакцинаас хойш удалгүй халдвар авсан тохиолдлууд байна. Харин хоёр тун хийлгээд халдвар авсан хүммүүсийн хувьд дийлэнх нь 14 хоног дотроо байгаа бол вакцин хийлгэснээс хойш 21 хоногийн дараа халдвар авсан мөш цөөхөн хүн байгаа. 
Вакцин хийлгээд халдвар авсан хүмүүсийн өвчлөлийн зэрэг ямар байгааг судлахаар 250 хүний дата мэдээлэл дээр ХӨСҮТ-ийн баг ажиллаад эхэлсэн. 
 
Бид 18-аас дээш насны хоёр сая хүнийхээ 1.8 саяыг нь вакцинжуулаад байна. Гэхдээ вакцин ганцаараа халдвараас сэргийлэх хамгаалалт болохгүй. Хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх гээд энгийн дэглэмүүд халдварын тархалтаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга. Нийт шинжилгээнд эерэг эзлэх хувь Улаанбаатар хотод 11 хувьтай байгаа нь маш өндөр үзүүлэлт. Улсын хэмжээнд 8.7 хувьтай байгаа нь мөн өндөртөө орно. Тиймээс халдварын батлагдсан тохиолдлын тоо буураад байгаад тайвширч болохгүй. Өвчлөх эрсдэл байсаар байна" гэдгийг анхаарууллаа.
Хоёр тун хийлгээд халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь 14 хоног дотроо авсан судалгаа гарчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0