Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Хавдар Судлалын Үндэсний Төвд туяа эмчилгээний шугаман хурдасгуурыг суурилуулж байна.
3 жил өмнө   940
Монголд анх удаа Хавдар Судлалын Үндэсний Төв(ХСҮТ)-д туяа эмчилгээний шугаман хурдасгуурыг суурилуулж байна. 
 
Энэ тухай ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү "АНУ-ын "Varian" компанийн "True beam" хэмээх хамгийн сүүлийн үеийн туяа эмчилгээний шугаман хурдасгуурыг Солонгосын инженерүүд угсарч байна.
 
Тун удахгүй шинэ аппарат маань ажиллаж, монгол хүнд тус нэмрээ өгч эхлэх нь ээ" хэмээн бичжээ.
 
Энэхүү төхөөрөмж нь өвчтөний биеийн байдлыг нарийвчлан зураглах буюу 2D, 3D болон 4D сонголтоор харуулна. Мөн эмч мэргэжилтнүүдэд тухайн хүний биеийн яг аль хэсэгт эмчилгээ шаардлагатайг мэдэх боломжийг олгодог тул эмчилгээний хугацааг богиносгох, үр дүнг сайжруулах зэрэг давуу талтай юм байна. 
 
Ойрын хугацаанд энэхүү туяа эмчилгээний шугаман хурдасгуурын талаар албаны хүмүүс дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өгнө хэмээн ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү цахим хуудсандаа бичжээ.
Хавдар Судлалын Үндэсний Төвд туяа эмчилгээний шугаман хурдасгуурыг суурилуулж байна.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0