Эрүүл мэндийн сайд Э.Батшугар болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте нар Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн төслийн үйл явцтай танилцлаа.
ЭМЯ-ны мэдээлснээр, тус лаборатори байгуулагдсанаар Монгол Улс эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг илүү үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Үүнд:
Жилд шинжлэх дээжийн тоо 2 дахин нэмэгдэнэ
-
Шинжилгээний нэр төрөл өргөжинө
-
Чанар, аюулгүй байдлын үнэлгээ илүү хурдан, үр дүнтэй болно
-
Шинжилгээний хүлээгдэл эрс буурна
-
Илрүүлэлтийн хязгаар, хэмжилтийн нарийвчлал сайжирна.
Мөн Монгол Улсын эмийн зохицуулалтын байгууллага ДЭМБ-ын олон улсын жишиг тогтоох үнэлгээний GBT ML-3 түвшинд хүрэх суурь тавигдаж дотоодын үйлдвэрийн эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгслийг олон улсын зах зээлд экспортлох боломж нэмэгдэх ажээ.
| Үндэсний лавлагаа лабораторитой болно |
|