Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд холбогдох мэргэжлийн хүмүүсийн хамт боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, зарим цэцэрлэг, сургуулийн бүтээн байгуулалт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа.
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлд 7 сургууль барихаар төлөвлөөд байгаа аж. Буцалтгүй тусламжийн хүрээнд баригдаж байгаа 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын явцтай өнөөдөр хотын дарга танилцав. Сургуулийн барилгыг Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд барьж байгаа юм.
Барилгын ажлыг “CHINA AID” компани гүйцэтгэж байгаа юм. Туслан гүйцэтгэгчээр Монголын компани ажиллаж байгаа аж.
“Сургуулийн барилгыг ирэх оны есдүгээр сард хүлээлгэж өгөх ёстой. Барилгын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн. Суурийн ажлаа хийгээд явж байна. Барилгын ажил 20 хувьтай байна. Хөрөнгө мөнгөний асуудал гарахгүй бол хугацаа алдахгүй, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулах боломжтой” хэмээн туслан гүйцэтгэгч компанийн талбайн инженер Д.Батдорж ярив. гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 7 сургууль барина |
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой
Төсвийн хүрээний мэдэгдлийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ