Монгол Улсын Засгийн Газар болон БНХАУ-ын Засгийн Газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тавдугаар сард Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд англи, хятад хэлний тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалт зохион байгуулжээ.
Тус шалгалтад нийт 800 гаруй сурагчид оролцсоноос 180 хүүхэд тэнцэж, үүнээс 40 сурагч өөрийн мэдлэг боловсролоороо ялгарч Хятадын Засгийн Газрын 100 хувийн тэтгэлэгт хамрагдахаар болсон байна.
Тэтгэлэгт хамрагдахаар болсон сурагчдад Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар урилгыг өнөөдөр гардуулж өглөө.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх зорилгоор энэ оны тавдугаар сард "I Study" олон улсын боловсролын төвийн төлөөлөгчийн газрыг Монгол Улсад нээсэн байна. "I Study" төв нь дэлхийн 120 гаруй оронд 2,000 гаруй төлөөлөгчийн газартай, цаашид Монгол Улсаас гадаадын улс орнуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнуудын гүүр болон ажиллахаар зорьж байгаа юм байна. Ингэхдээ тэтгэлэгт хамрагдаж байгаа оюутнуудын суралцах боломжийг хангах үүднээс ямар нэгэн зуучлалын төлбөр авахгүй, танил тал үл харгалзаж, зөвхөн оюутнуудын өөрсдийн мэдлэг боловсролд суурилсан үйл ажиллагааг ил тод, нээлттэйгээр эрхлэн явуулах зорилготой аж.
Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатар энэхүү хөтөлбөрийн талаар "Бид энэ жил 40 оюутан урд хөрш рүү явуулахаар болсон, дараа жилүүдэд энэ тоог багасгахгүй байхаар ажиллах болно. Манай хоёр том хөрш үргэлж хөгжиж, байрандаа зогсохгүйгээр хувьсан өөрчлөгдөж байгаа үед хоёр хөрш улсаа таньж, мэдэж тэр бүхэнтэй нь зэрэгцэж явах нь чухал. БНХАУ олон улсын техник технологи, шинэ нээлтүүдийн багагүй хувийг дангаар нь эзэлж байна. Тйим ч учраас бид оюутнуудаа эдгээр улсууд руу явуулж, ололт амжилтаас нь суралцуулж, хуваалцах хэрэгтэй юм" гэв.
Ц.ОРГИЛ
| БНХАУ-д 100 хувийн тэтгэлгээр суралцах 40 оюутан урилгаа гардаж авлаа |
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ