Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаал, шийдвэрээр салбарын бодлого, шийдвэрийн хэрэгжилттэй танилцах ажлыг орон даяар зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд 21 аймгийг 5 бүсэд хуваан, тус бүр дэд ажлын хэсэг байгуулсан юм. Эдгээр ажлын хэсэг аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газрууд болон салбарын байгууллага болох сургууль, цэцэрлэг, дотуур байр, театр, чуулга, музей, номын сан, спорт, хороо, усан бассейн зэрэг орон нутгийн байгууллагуудын ажилтай газар дээр нь танилцах, салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд үнэлгээ дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах чиглэлээр орон нутагт ажиллаж байна.
БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг болон зам дагуух сумд нийт 8 аймаг, 9 сум, 1 тосгонд ажиллалаа. Ажлын хэсэгт БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газар, Биеийн тамир, спортын бодлогын газар, Дээд боловсролын бодлогын газар, Ерөнхий боловсролын бодлогын газар, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар болон Барилгын хөгжлийн төвийн барилгын инженерийн баг багтжээ.
Дэд сайдаар ахлуулсан хамтарсан баг орон нутагт ажиллах хугацаандаа салбарын бодлого, шийдвэрийн хэрэгжилттэй танилцахын зэрэгцээ салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал болон орон нутагт эрх шилжсэн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцаж, хэрэгжилтийн үр дүнд үнэлгээ дүгнэлт өгч, зөвлөмж хүргүүлсэн байна.
Ц.ОРГИЛ
| Боловсрол, соёл, урлаг, спортын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна |
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой
Төсвийн хүрээний мэдэгдлийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ