БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа. Монгол, Япон хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй энэхүү эмнэлэг, сургалтын цогцолбор 2020 он гэхэд бүрэн ашиглалтад орох юм.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ЭМШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон нар өнөөдөр уг эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын ажлын явцтай танилцаж, Японы талын гүйцэтгэгч компани “Конта констракшн”-ын удирдлагатай уулзаж, санал бодлыг нь сонсов. Эмнэлэг, сургууль, номын сан, оюутны дотуур байр бүхий иж бүрэн цогцолбороос эхний ээлжинд эмнэлэг, сургуулийн барилгууд баригдаж байгаа аж.
Энд баригдах эмнэлгийн амбулаториор өдөрт 600, жилд 180 гаруй мянган хүн үйлчлүүлж, 4300 орчим хүн хэвтэн эмчлүүлэх бөгөөд ойролцоогоор 2300 орчим мэс засал, арав гаруй мянган дүрс оношлогооны ажилбарыг гүйцэтгэх хүчин чадалтай юм байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажил нь манай улсын хувьд их сургуулийн анхны нэгдсэн цогцолбор буюу кампус болж байгаагаараа онцлог юм.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Энэүү эмнэлэг, сургалтын цогцолборыг барьж байгуулах төсөл эхлээд гурван жил болж байна. 104 хүний ортой амбулаторитой, бүх төрлийн шинжилгээ, оношилгоог хийж өвчнийг нь эмчлэн анагаах хүчин чадалтай, орчин үеийн өндөр технологийн шийдэлтэй, вакуумжуулсан иж бүрэн дөрвөн хагалгааны өрөөтэй, мөн хамгийн их эрэлттэй байдаг IMRI аппараттай япон стандарттай эмнэлгийг бид ашиглалтад оруулан хүлээж авахад бага хугацаа үлдээд байна. Барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах нэг хэрэг. Хамгийн гол нь өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж дээр ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудал чухал. Энэ талаар “Жайка” байгууллага дэмжлэг үзүүлж энэ эмнэлэгт суурилуулах орчин үеийн өндөр шийдэлтэй техник тоног төхөөрөмдээр ажиллах эмч нарыг бэлтгэх талаар судалгаа хийж байна. Ямар мэргэжлийн эмч нарыг ямар хугацаагаар сургаж дадлагажуулах вэ гэх мэт асуудлыг одоо ярьж байна. Ингээд 2019 он гарангуут эмч нарыг сургах ажлыг эхэлнэ” гэлээ.
Эх сурвалж: БШУСЯ
| БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолборын ажилтай танилцлаа |
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Либертари намыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?
О.Баасанхүү: АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшихэд ₮6 сая төгрөг тушаана
Л.Цандэлэгийн хүү, хар тамхины хэрэгт холбогдоод байсан Ц.Тогтуунд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ
Мөрдөгчид Эпштейний эдлэнгээс нууц булш хайж эхэлжээ
Ойрхи Дорнодын мөргөлдөөн ширүүсч, Brent нефтийн үнэ огцом өсөв
Хэрэгт 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байна
Шатахууны импортын хэмжээ энэ онд 41.7 хувиар өсжээ
“УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
Азийн орнууд аюулгүй байдлаа чангатгаж байна
Дэлхийд эмэгтэйчүүд бүрэн эрх тэгш болоогүй хэвээр
С.Шаарийбуу: Би Уучлаарай гэдэг үгийг л хэлүүлэх гээд байгаа юм
Хурц үзэг, тунгалаг бодлын түүхэн зуун
Танилц: Эрдэнэс Монгол ХХК-ийн шинэ удирдлагын баг
УИХ-ын гишүүн Э.Болормааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүднээс хилийн хориг тавьжээ
Ираны цөмийн хөтөлбөрийн гол цэгүүд агаарын дайралтад өртлөө
Авлигачид нь шахагдсан МАН -ын Бага хурал
Монгол Улсын Ерөнхий сайд ноос ноолуурын экспорт, зээлийн хүртээмжийг дэмжих чиглэлээр уулзалт хийв
ОТИС Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ
Зеленский Ираны цохилтод өртсөн Ойрх Дорнодын орнуудад туслах санал гаргав
Токио хотод гээсэн 4.5 тэрбум иенийн 72 хувийг эзэнд нь буцаан олголоо
Оюутан цэрэгт элсэх хүсэлтийг хүлээн авч эхлэв