Тендерийн мөнгөнөөс хэмнэж чадахгүй бол гаргалгаа ч үгүй хоцрох нь
Энэ жил хур бороо элбэг байснаас үер усны аюулаас үүдэх гамшиг ч их байна. Тухайлбал Сэлэнгэ аймгийн дөрөвдүгээр цэцэрлэг, Дорноговь аймгийн Айраг сумын 2015 онд ашиглалтад орсон барилга чанаргүй байсан учир үерийг давж чадалгүй дээвэр нь нурж, хичээл эхлэх бололцоогүй болсон. Одоогоор БШУСЯ-наас орон нутгийн удирдлагуудтай холбогдож, чиглэл өгсөн тухай тус яамнаас мэдээлсэн. Мөн Баян-Өлгийд болсон үертэй холбоотойгоор зарим сургууль, цэцэрлэгт ч асуудал ундарсаар. Тун удахгүй өвөл хаяанд ирж, өвөлжилтийн бэлтгэл гээд хүн бүрийн амны зугаа нь энэ сэдэв болно. Өвлөөс урьтаж дээрх асуудлуудыг хэрхэн шийдэх бол гэсэн хүлээлт их бий. Салбарын сайдын хэлснээр 2 тэрбум гаруй төгрөг хэрэгтэй аж. Тодруулбал тус орон нутгийн захиргаа болон цэцэрлэг сургуулийн эрхлэгчдийн явуулсан санал дээр үндэслэн ийм дүгнэлтэд хүрчээ. Мөн нурж сүйдсэн цэцэрлэг сургуулийн барилгын ажлийг эхлүүлэх компанийн сонгон шалгаруулалт эхэлсэн байгаа гэдгийг БШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэллээ. Басхүү тендерийг хамгийн бага үнийн саналаар шалгаруулж, оны сүүлээр түүнээс хэмнэгдсэн мөнгө гарвал бусад асуудлыг шийднэ гэсэн гаргалгаатай аж. Гаргалгаатай гэхээр яг ч шийдчихсэн юм алга гэж ойлгоно. Нөгөөтэйгүүр мөнгө хэмнэж чадахгүй бол гаргалгаа ч үгүй хоцрох нь.
Ц.Цогзолмаа сайд арга зүйчдэд шаардлага тавьсан уу, ажлаас халах чиглэл өгсөн үү
БШУС-ын сайд Ц.Цогзолмаа өөртэй нь босож мэндлээгүй гэсэн үндэслэлээр 4 багшийг ажлаас нь халсан гэх мэдээлэл халуун сэдэв болоод байгаа. Харин салбарын сайд хатагтай өөрийн эрх мэдлийн хүрээнд шаардлага тавьснаас биш халсан асуудал байхгүй гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдлаа. Тодруулбал, цаг ашиглалт, ажлын байрны хариуцлага, ёс зүйг чанд баримтлахыг аргазүйч нарт сануулж, шаардлага тавьсан гэнэ.
Монгол, Туркийн хамтарсан сургуулиудыг ЗГ авах бүрэн боломжтой гэв
Мөн тус яамны анхаарлын төвд хамаарах зүйл бол Монгол, Турк сургуулийн сурагчид яах бол гэдэг асуудал. Вейсэл Акчайтай холбогдох хэрэг чих дэлсэж эхэлснээс хойш л монгол сурагчдын эрх ашиг хөндөгдөж эхэлсэн.
Уг асуудлаар Монгол Улсын Засгийн газраас албан ёсны байр сууриа илэрхийлээгүй ч салбарын сайд Ц.Цогзолмаа энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Турк сургуулиудыг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өгвөл сургалтыг тасалдуулахгүйгээр авч явах бүрэн боломжтой” гэжээ. Өөрөөр хэлбэл Дэлхийн улс орнууд дахь ижил төстэй сургуулиудаа Турк улс тухайн улсад нь хүлээлгээд өгчихсөн цөөнгүй тохиолдол байдаг аж. Хэрэв жишгээрээ явбал асуудал сунжрахгүй бололтой.
Ц.ОРГИЛ
| Ц.Цогзолмаа сайд арга зүйчдэд шаардлага тавьсан уу, ажлаас халах чиглэл өгсөн үү |
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Либертари намыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?
О.Баасанхүү: АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшихэд ₮6 сая төгрөг тушаана
Л.Цандэлэгийн хүү, хар тамхины хэрэгт холбогдоод байсан Ц.Тогтуунд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ
Мөрдөгчид Эпштейний эдлэнгээс нууц булш хайж эхэлжээ
Ойрхи Дорнодын мөргөлдөөн ширүүсч, Brent нефтийн үнэ огцом өсөв
Хэрэгт 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байна
Шатахууны импортын хэмжээ энэ онд 41.7 хувиар өсжээ
“УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
Азийн орнууд аюулгүй байдлаа чангатгаж байна
Дэлхийд эмэгтэйчүүд бүрэн эрх тэгш болоогүй хэвээр
С.Шаарийбуу: Би Уучлаарай гэдэг үгийг л хэлүүлэх гээд байгаа юм
Хурц үзэг, тунгалаг бодлын түүхэн зуун
Танилц: Эрдэнэс Монгол ХХК-ийн шинэ удирдлагын баг
УИХ-ын гишүүн Э.Болормааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүднээс хилийн хориг тавьжээ
Ираны цөмийн хөтөлбөрийн гол цэгүүд агаарын дайралтад өртлөө
Авлигачид нь шахагдсан МАН -ын Бага хурал
Монгол Улсын Ерөнхий сайд ноос ноолуурын экспорт, зээлийн хүртээмжийг дэмжих чиглэлээр уулзалт хийв
ОТИС Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ
Зеленский Ираны цохилтод өртсөн Ойрх Дорнодын орнуудад туслах санал гаргав
Токио хотод гээсэн 4.5 тэрбум иенийн 72 хувийг эзэнд нь буцаан олголоо
Оюутан цэрэгт элсэх хүсэлтийг хүлээн авч эхлэв