Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Боловсролын салбарын албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагнав
5 жил өмнө   686
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 14 дүгээр зарлигаар салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын байгууллагын албан хаагчдыг Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан төрийн дээд одон, медалиар шагналаа.
 
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Ж.Болормааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч М.Дэлгэржав, МУБИС-ийн Ахлах мэргэжилтэн Ц.Дамдинсүрэн, Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Т.Уянга нарыг Алтан гадас одонгоор, БШУЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнгөнбагана, Радио телевиз, медиа урлагийн сургуулийн захирал Д.Одсүрэн нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ.
 
Шагналыг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Дэд сайд Г.Ганбаяр, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар нар БШУЯ-ны ёслол хүндэтгэлийн “Соёмбо” танхимд гардуулж, баяр хүргэлээ.
Боловсролын салбарын албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагнав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0