Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Онцгой байдлын албанаас найман сонсогч төгсөж Улаан талбайд ёслолын жагсаалаар алхлаа
3 жил өмнө   757
ОХУ-ын Онцгой байдлын яамны Иргэний хамгаалалтын болон Гал эсэргүүцэх албаны академид Онцгой байдлын албанаас найман сонсогч суралцаж төгслөө.
 
Москва хотын Улаан талбайд Иргэний хамгаалалтын академи, Галын эсэргүүцэх албаны академийн сонсогчдын төгсөлтийн баярт зориулсан ёслол болж, төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг гардуулсан юм.
 
Энэ жил ОХУ-ын Онцгой байдлын яамны зургаан их сургуулийг нийт 1150 гаруй сонсогч, оюутан төгссөн бөгөөд үүнээс гадаадын 10 гаруй орны 60 гаруй оюутан байна.
 
Төгсөгчид тангараг өргөж, Улаан талбайд ёслолын жагсаалаар алхлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Онцгой байдлын албанаас найман сонсогч төгсөж Улаан талбайд ёслолын жагсаалаар алхлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0