Цөөн үгээр:
  • М-Си-Эс Кока-Кола ХХК "Тогтвортой хөгжлийн манлайлагч"-аар шалгарлаа
  • Коронавируст халдварын 50 тохиолдол шинээр батлагдаж, хяналтад байгаа хүний тоо 1,737 болов
  • Япон улс хөгжлийн албан ёсны тусламжийн бодлогоо “стратегид тулгуурлан“ өөрчлөх гэнэ
13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож буйг БШУЯ-наас зарлалаа
2 сар өмнө   172
Боловсрол, Шинжлэх Ухааны Яам  дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэв. 
 
Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Их, дээд сургуулийн шаардлага хангаагүй 13 сургуулийн үйл ажиллагааг зогсоож байна. Эдгээр сургууль нь 163 багш, 1,567 оюутантай. Өөрөөр хэлбэл, сургууль тус бүр 40 хүрэхгүй оюутантай үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс энэ 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож байгаа юм. Ингэхдээ нэг ч оюутны эрх ашгийг хөндөхгүй. Харин ч 1,500 гаруй оюутан нэр хүндтэй, эрэмбэ өндөртэй их, дээд сургуульд шилжин суралцах боломжийг бид олгож байна" гэдгийг хэлсэн. 
 
Үйл ажиллагааг нь хүчингүй болгож байгаа их, дээд сургуулийн нэрс: 
  • Газарчин дээд сургууль
  • Зүүн хүрээ коллеж
  • Маргад дээд сургууль
  • Монголын менежмент, технологийн дээд сургууль
  • Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль
  •  Номэра дээд сургууль
  • Рафлес ОУ-ын институтийн УБ дахь салбар сургууль
  • Түшээ дээд сургууль
  • Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль
  • Улаанбаатар эрдэм их сургуулийн харьяа Эко Ази дээд сургууль
  • Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
  • Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн үйл ажиллагааг тус тус зогсоохоор болжээ. 
13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож буйг БШУЯ-наас зарлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0