Цөөн үгээр:
  • Газар олгох эрхийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт шилжүүллээ
ОТИС Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ
1 цагийн өмнө   110
2026 оны 2 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Отгонтэнгэр их сургууль  Стандарт, хэмжил зүйн газартай хамтран “Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо – MNS ISO 21001:2021” болон “Чанарын менежментийн тогтолцоо – MNS ISO 9001:2016” стандартын сургалтыг амжилттай зохион байгууллаа.
 
Сургалтад сургуулийн удирдлага, хөтөлбөрийн эрхлэгчид, алба нэгжийн дарга нар оролцож, стандартад нийцсэн мэдлэгээ баталгаажуулан гэрчилгээ гардан авлаа. Сургалтын хүрээнд ISO 21001 болон ISO 9001 стандартын үндсэн ойлголт, шинэчлэл, менежментийн арга зүй, PDCA мөчлөг, эрсдэлд суурилсан сэтгэлгээ, аудитын аргачлалыг танилцуулсан байна.
 
 
ОТИС-ийн хамт олон 2025-2026 оны хичээлийн жилд сургалтын чанар, менежментийн тогтолцоог олон улсын түвшинд хүргэж, үндэсний хэмжээнд 8-р байранд эрэмбэлэгдсэн үр дүнгээ баталгаажуулсан бөгөөд MNS ISO 21001:2021 стандартын баталгаажуулалтыг хийхээр ажиллаж байна. Стандартыг нэвтрүүлснээр боловсролын үйлчилгээний чанар сайжирч, суралцагчдын хэрэгцээ, хүлээлтийг хангах, байгууллагын гүйцэтгэлийг тогтвортой сайжруулах боломж бүрдэнэ.
 
 
ОТИС Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0