Цөөн үгээр:
  • Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих төсөлд 739 багш хамрагджээ
7 цагийн өмнө   43
Их Британи, Умард Ирландын Нэгдсан Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайттай Боловсролын сайд Л.Энх-Амгалан уулзаж, боловсролын салбар дахь хамтын ажиллагааны явц, үр дүнгийн талаар санал солилцлоо.
 
Уулзалтын үеэр сайд Л.Энх-Амгалан 2024 онд БШУ-ны сайдаар ажиллаж байхдаа Их Британийн Ерөнхий сайд асан Дэвид Камеронтой хийсэн уулзалтаас хойш хэрэгжүүлж буй “Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих нь” төслийн үр дүнг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр уг төсөл амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүн өгч буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн англи хэлний боловсролыг дэмжих зорилгоор амласан 10 сая паундын санхүүжилтийн талаар дахин дурдсан бөгөөд үлдсэн санхүүжилтийг ирэх тавдугаар сард болох айлчлалын үеэр дахин сануулж өгөхийг хүссэн байна.
 
Одоогийн байдлаар Монгол Улс 1.1 сая паундын санхүүжилтийг авч, 739 багшийг чадавхжуулахад зарцуулжээ. Хөтөлбөр нь алсалсан найман аймагт хэрэгжүүлж, улсын 219 сургуулийн 739 багшийг хамруулан, нийт англи хэлний багш нарын 20 гаруй хувьд хүрсэн байна. Энэ нь чанартай англи хэлний боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэхэд чухал хувь нэмэр оруулж буйг онцоллоо.
 
Түүнчлэн сайд Л.Энх-Амгалан Гадаад хэрэг, Хамтын нөхөрлөл, Хөгжлийн яамны Энэтхэг Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан сайд Сийма Малхотратай уулзах хүсэлтэй байгаагаа уламжилсан талаар Боловсролын яамнаас мэдээлэв.
 
Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих төсөлд 739 багш хамрагджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0