Энэ сарын 3-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цагаан-Уул, Шинэ-Идэр, Завхан аймгийн Их-Уул сумын нутгийн заагт орших “Сангийн далай” нууранд “луу унжих” үзэгдэл болжээ.
Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, тухайн өдөр цаг агаар тогтуун байсан ч “Сангийн далай” нуурын дээгүүр гэнэт үүл хуралдан бөөгнөрч, лууны сүүл хэлбэрийн үүл нуурт унжиж орсон ажээ. Тус үзэгдэл нь нуур орчим нутаглаж буй хүн, малд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй бөгөөд нутгийн иргэд сайн цагийн бэлгэдэл, өнтэй өвөл болохын тэмдэг хэмээн бэлгэшээсэн байна.
“Луу унжих” гэдэг нь хуй салхи, аадар бороо орох зэрэг байгалийн сүрт үзэгдэл аж. Энэхүү үзэгдэл 2013 онд Архангай аймгийн Чулуут сумын нутаг8 Тооронтын ам гэдэг газар бороо орсны дараа хуй салхи босч, лууны сүүл шиг зүйл тэнгэрээс унжжээ. Түүнийг харсан нутгийнхан гар утсандаа зургийг нь авч, "Тэнгэрээс лууны сүүл унжсан" хэмээн ярьцгааж байсан аж. Мөн 1974 онд Хэнтий аймагт “луу унжих” үзэгдэл болж, хүчтэй салхи шуурга дэгдэж байжээ.
Ц.ОРГИЛ
| Сангийн далайд "луу унжжээ" |
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой