Хятад, Казахстан, Монголын хилийн ойролцоо байдаг Оросын нутаг дахь агуйгаас эртний хүний ясны хэлтэрхий олсон нь Неандерталь эх, Денисов эцэгтэй байсныг тогтоожээ.
Эрт цагт устаж үгүй болсон эдгээр хүний төрөл зүйлүүд хоорондоо эвцэлдэж байсныг анх удаа баталсан нь энэ юм.
Эрдэмтэд олдсон ясанд генетикийн шинжилгээ хийж үзэхэд Неандерталь эмэгтэй, Денисов эрэгтэйн хромосомыг агуулж байжээ. “Хэрвээ та нар өмнө нь надаас ийм зүйл олох боломжтой юу гэж асуусан бол би хэзээ ч үгүй, энэ бол өвсөн дундаас зүү хайхтай адил гэж хариулах байлаа. Гэтэл энэ нь худлаа байжээ. Би үнэхээр их гайхаж байна” гэж Германы Макс Планкийн хүрээлэнгийн Антропологийн Эволюцийн салбарын захирал Сванте Паабо ярьж байна.
Уг нээлтийн үр дүнд эртний хүний төрөл зүйлүүд, түүн дотроо өнөөдрийн хүмүүсийн өвөг дээдэс ч бусадтайгаа өргөн хүрээнд холилдон амьдарч байсан гэх таамгийг бий болгож байгаа юм.
40,000 жилийн өмнөх цаг үеийг хүртэл Евразийн өргөн уудам нутгийн баруун хэсэгт Неандерталь, зүүн хэсэгт Денисовын хүмүүс амьдарч байсан гэдэг.
Тэд доод тал нь 390,000 жилийн өмнөөс тусдаа амьдарч эхэлсэн гэгддэг ч зарим тохиолдолд уулздаг, зам нь огтлолцдог байсан бололтой.
Тэдний зэрэгцэн оршдог байсан нэг газар нь өмнөд Сибирьт, Алтайн уулсын дунд орших Денисовын агуй юм. Зөвхөн эндээс эрдэмтэд Денисовын хүн хэмээх эртний хүний үлдэгдлийг олсон байдаг. Бас эндээс Неандерталь хүний яс олдож байсан.
Тэгвэл өчигдөр “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн Германы эрдэмтдийн судалгааны тайланд уг агуйгаас 2.5 см урттай яс олдсоныг зарлажээ.
Уг яс нь 50,000 жилийн өмнө амьдарч байсан 13 орчим настай охиных гэнэ. Сонирхолтой нь энэ охины эцэг Денисовын хүн, эх нь Неандерталь хүн байжээ.
60,000 орчим жилийн өмнө Евразид өнөөгийн хүний өвөг дээдэс ирснээр дээрх хоёр төрлийн хүмүүс шахагдаж, улмаар эв найртай, нэгдэн амьдарч байсан гэж эрдэмтэд таамаглаж байна.
Мөн тэдгээр өөр зүйлийн хүмүүс нь өнөөдрийн хүний өвөг дээдэстэй эвцэлдэж, ууссан ч байж магадгүй юм. Жишээ нь өнөөдрийн Австрали-Азийн хүмүүс, ялангуяа Папуа Шинэ Гвинейн уугуул иргэдийн ДНХ-ийн 5 хувь нь Денисовын хүнээс удамшсан байдаг. Харин Африкаас гадна амьдарч байгаа орчин үеийн хүмүүсийн генийн 2 хувь Неандерталь хүнийх байдаг юм.
.jpg)
Нийтэд нь тооцвол Неандертальчуудын генийн бараг тал хувь нь өнөөдрийн хүмүүст хадгалагдаж үлдсэн гэсэн үг. Денисовын хүн ямар царай төрхтэй байсан талаар эрдэмтдэд маш бага мэдээлэл бий.
Одоогоор мэдэгдэж байгаа нь тэд Неандертальчуудаас илүү том, бат бэх шүдтэй байсан гэнэ. Хэзээ нэг цагт Денисовын хүний гавлын яс олдвол бүрэн төсөөлөл гаргах боломжтой юм.
Денисовын агуйгаас илүү их мэдээлэл өгөх олдворууд цаашдаа гарна гэж эрдэмтэд найдаж байна.
Эх сурвалж: The Guardian
| Анх удаа Неандерталь, Денисовын хүн хоёрын дундаас хүүхэд төрж байсныг илрүүллээ |
Монголд оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийн тоо 23 мянга болж өсжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ
Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой
Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ
Оросын анхны хүн дүрст робот нээлтийн үеэр тэнцвэр алдан унав
Иргэний орлогыг хамгаалах засаг төлөвлөгөө
Б.Энхбаяр: Д. Амарбясгаланг гурван зүйл ангиар яллагдагчаар татсан
Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
Г.Занданшатар МАН-ын даргын сунгаанаас нэрээ татлаа
ЗАНДКАГИЙН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ ХҮНИЙ ИТГЭЛ, ТЭВЧЭЭРИЙН ЭЦСИЙН БОЛОМЖ
Чулуун нүүрсний экспорт 1.4 хувиар багаслаа
“Ноорог“-ийн О.Уламсайхан бусдад хутгалуулж хүнд гэмтжээ
Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд хаагдана
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр маргааш тохионо
Г.Занданшатар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ээ танилцууллаа
“20 хүртэл жил хорих ялтай” хэргээр Тагнуулд шалгагдаж буй Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг нар Улсын төсвөөр барьцаалж, хэрэг наймаалцах гэснийг илчлэв
“Нүүрсчдийн 30-ийн бүлэг” төсвийн хэлэлцүүлгийг намын хэрүүл болголоо
Хав дарсан нүүрсний гэрээнүүдийг ил болголоо
Ш.Энхийн-Од шинэ багтайгаа улирлын эхний тоглолтоо амжилттай эхлүүллээ
Гадаад валютын нөөц 5.9 тэрбум ам.долларт хүрлээ
Өмнөд Солонгос хойд хөршөө тагнах зорилгоор хиймэл дагуул хөөргөжээ
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзав
МАН БҮЛЭГ: Багш нарын цалинг 2026 оны 11 дүгээр сараас 2.8 сая төгрөг болгоно
УИХ-ын гишүүд дундаж цалингийн хэмжээгээр цалинждаг болох хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлэв
Афганистанд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ