Цөөн үгээр:
  • Барилгын аюул, ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
  • Төрийн албаны ерөнхий шалгалт аравдугаар сарын 14-нд эхэлнэ
  • Увс аймагт хүний боом өвчин бүртгэгдлээ
Зэрлэг байгальд амьдарч буй тахийн тоо толгой 900 болжээ
2 сар өмнө   183
    30 жилийн өмнө манай улсад нэн ховордсон тахь хэмээх амьтан өдгөө 900 гаруй толгой болон өсжээ.  
Тахь сэргээн нутагшуулалт хийх ажил нь1992 онд Европ, Австрали тивийн амьтны хүрээлэнгээс тахийг Монгол улсад сэргээн нутагшуулах ажлыг эхэлсэн ба анх Төв аймгийн Хустайн нуруунд 15, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 5 толгой тахийг зөөвөрлөн нутагшуулсан байдаг.
2004 онд Завхан аймгийн Хомын талд 12 толгой тахь авчирснаас нутагшуулах 3 дахь үйл ажиллагаа эхэлсэн.
Энэ нь дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилал, шалгуураар 1969-1996 оныг хүртэл “Байгальд устсан” ангилалд байсан тахийг эх нутагт нь амжилттай сэргээн нутагшуулж, 2008 онд “Устаж байгаа”, 2011 онд “Устаж болзошгүй” гэх ховордлын хоёр ч зэрэглэл бууруулсан амжилт гаргаад байгаа юм.
Түүхт ойн хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн 6-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд уран сэтгэмж, гүйцэтгэлээр дамжуулан байгаль хамгаалахад иргэн бүрийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гар зургийн уралдааныг хоёр сар гаруй хугацаанд зарлаж, өчигдөр /2022.05.17/ шагнал гардуулжээ. 
 
Зэрлэг байгальд амьдарч буй тахийн тоо толгой 900 болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0