Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Буянт голд хөв цөөрөм байгуулна
2 сар өмнө   295
Ховд аймгийн нутагт орших Буянт голыг хамгаалах, усан хангамжийг нэмэх зорилгоор ирэх онд хөв цөөрөм байгуулах тохиролцоонд хүрчээ. 
 
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин нар Буянт голын хамгаалалтын асуудлаар санал солилцсон юм. Тэд Буянт голд хөв цөөрөм байгуулах нь зайлшгүй шаардлагатайг онцолж, уг ажлыг 2026 онд орон нутгийн болон холбогдох байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Мөн Буянт голын зуслангийн бүсэд айл буухыг тодорхой хугацаанд хориглох шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын зөвлөмж, дүгнэлттэй санал нэгджээ. Энэ нь усны бохирдол, хомсдолоос сэргийлэх, зохистой ашиглалтын бодлогыг хэрэгжүүлэх, байгалийн тэнцвэрт байдлыг хангахад давуу талтай юм.
 
Буянт гол нь Монгол алтайн нуруу, Хөх сэрхийн нурууны мөнх цас мөсөн голуудаас эх аван урсдаг бөгөөд жил бүр голын усны түвшин багасаж, бохирдол нэмэгдэж байгаа нь хүний буруутай үйл ажиллагаа, зуслангийн бүсэд стандартын шаардлага хангаагүй бие засах газар, ахуйн хог хаягдал их хэмжээгээр үүссэнтэй холбоотой гэдгийг судлаачид тогтоосон байдаг.  
Буянт голд хөв цөөрөм байгуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0