“Эрдэнэс Алт Ресурс” ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших өөрийн эзэмшлийн Хүрэнцавын ордын хайгуулын ажлыг эхлүүллээ.
Тус компани нь Хүрэнцавын ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2020 онд АМГТГ-аас зохих тогтоол, шийдвэрийн дагуу авч, ордын нөөцийг тогтоох нарийвчилсан хайгуулын ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн юм. Энэхүү зорилтын хүрээнд “Эрдэнэс Алт Ресурс” ХХК нь өөрийн эзэмшлийн талбайд геологи, өрөмдлөгийн ажил болон геофизикийн ажлыг гүйцэтгэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерийг зарласан.

Хуулийн хүрээнд гүйцэтгэгч ААН-ийг сонгож, ажил гүйцэтгэх гэрээг шалгарсан 2 компанитай байгуулсан. Дээрх тендерт шалгарсан “Гео Инженеринг” ХХК болон “Галакси Гео Монголиа” ХХК-иуд нь ажлын даалгаврын дагуу хайгуулын болон геофизикийн ажлыг хайгуулын талбай дээр эхлүүлээд байна. Хүрэнцавын ордын хайгуулын ажлын үр дүнд Монгол орны алтны нөөц нэмэгдэж алтны үндсэн орд шинээр нээгдэнэ гэсэн хүлээлттэй байна.
| “Эрдэнэс Алт Ресурс” ХХК Хүрэнцавын ордын хайгуулын ажлыг эхлүүллээ |
Цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ
АНУ-ын хүчин газрын тосны хоёр танкерыг хураан авсны нэг нь Оросын далбаатай байжээ
Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага
Ханх сумын нутаг 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Соёлын төв өргөөг нурааж, хоёр блок бүхий 50 давхар барилга барих төслийг боловсруулах үүрэг өгчээ
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав
Гадаад валютын албан нөөц 7 тэрбум долларт хүрлээ
Ж.Батзанданг Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөс чөлөөлжээ
Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт 1606 ширхэг Al камер суурилуулжээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлын гуравдугаар сард эхлүүлнэ
2026 он бол таны жил | Өрнийн зурхай
Санта Клаусын түүх
Дэд сайд Д.Мөнх-эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна