Цөөн үгээр:
  • Барилгын аюул, ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
  • Төрийн албаны ерөнхий шалгалт аравдугаар сарын 14-нд эхэлнэ
  • Увс аймагт хүний боом өвчин бүртгэгдлээ
Г.Ёндон: Олборлож буй газрын тосны хэмжээ буурч байгаа нь асуудал болж байна
2 сар өмнө   164
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбогдуулан Уул, уурхай хүнд үлйдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл хийлээ. Тэрээр "Засгийн газрын хуралдаанд "Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос боловсруулах үйлдвэр, энэ үйлдвэрийг түүхий эдээр хангахтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Газрын тосны хайгуул, олборлолтын ажлыг эрчимжүүлэх чиглэл гарсан. Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын тэргүүн, Шадар сайд С.Амарсайханаар ахлууллаа. 
 
Газрын тосны олборлолт 2012 оноос эхэлсэн. Хамгийн өндөр жилдээ 1.1 саяыг гаргасан байдаг. Орд ашиглах төлөвлөгөөний дагуу жилд 1.5 сая газрын тосыг олборлох төлөвлөгөөтэй байсан. Гэвч сүүлийн үед энэ тоо багасаж байгаа нь хамгийн гол асуудал болоод байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихдаа тухайн үед хүчин чадлыг нь "Петрочайна Дачин Тамсаг" компанийн орд ашиглах төлөвлөгөөтэй уялдуулж, 1.5 саяыг жилд гаргана гэж тооцсон. 
 
"Петрочайна Дачин Тамсаг" компанийн хувьд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ гэрээний дагуу хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байгаа учраас өнөөдрөөс үе шаттайгаар "Петрочайна Дачин Тамсаг" компанийн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, орд ашиглах гэрээг баримтлах, газрын тосны нөөц илрэх боломжтой газар нутагт хайгуул олборлолтын ажлыг явуулахад дэмжиж ажиллах ёстой" гэлээ. 
Г.Ёндон: Олборлож буй газрын тосны хэмжээ буурч байгаа нь асуудал болж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0