Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
160 мянган тонн нүүрс арилжлаа
3 сар өмнө   720
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.77 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
 
Үүнд:
  • 1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 61.4 ам.доллароор арилжаалж нийт 3.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 3 оролцогч оролцож үнэ 3.0 ам.доллароор буюу 5.1% өслөө.
  • Дэгдэмхий бодис дундаас их хийн нүүрс- 64.0 мянган тонн, 60.0 ам.доллароор арилжаалж нийт 3.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
  • 1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 62.4 ам.доллароор арилжаалж нийт 1.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 4.0 ам.доллароор буюу 6.8% өслөө.
160 мянган тонн нүүрс арилжлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0