Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
288.0 мянган тонн нүүрс арилжлаа
2 сар өмнө   373
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн амжилттай арилжаагаар 288.0 мянган тонн нүүрсийг нийт 19.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. 
 
Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 99.9 ам.доллароор арилжаалж нийт 6.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 4.5 ам.доллароор буюу 4.7% өслөө.
 
1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 75.8 ам.доллароор арилжаалж нийт 2.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 7.5 ам.доллароор буюу 11.0% өслөө.
 
 
1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 67.1 ам.доллароор арилжаалж нийт 4.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 2 оролцогч оролцож үнэ 8.5 ам.доллароор буюу 14.5% өслөө.
 
Эрчим хүчний нүүрс - 128.0 мянган тонн, 47.0 ам.доллароор арилжаалж нийт 6.0 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 8.1 ам.доллароор буюу 20.8% өслөө.
 
2026 онд 66 удаагийн арилжаагаар 304.5 сая ам.долларын үнийн дүн бүхий 3.75 сая тонн нүүрс арилжлаа.
288.0 мянган тонн нүүрс арилжлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0