Цөөн үгээр:
  • Юнител группийн ажилтнууд 8 дахь жилдээ сайн дураараа цусаа хандивлалаа
115.2 мянган тонн нүүрс арилжлаа
6 сар өмнө   725
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 115.2 мянган тонн нүүрсийг нийт 11.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. 
 
 
Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс - 19.2 мянган тонн, 135.0 ам.доллароор арилжаалж нийт 2.6 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 4.5 ам.доллароор буюу 3.4% өслөө.
 
1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 97.3 ам.доллароор арилжаалж нийт 6.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 9 оролцогч оролцож үнэ 14.0 ам.доллароор буюу 16.8% өслөө.
 
1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 74.9 ам.доллароор арилжаалж нийт 2.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 3 оролцогч оролцож үнэ 5.5 ам.доллароор буюу 7.9% өслөө.
 
2026 онд 104 удаагийн арилжаагаар 452.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 5.46 сая тонн нүүрс арилжлаа.
115.2 мянган тонн нүүрс арилжлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0