Цөөн үгээр:
  • Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ
Баянзүрх дүүрэгт 104 байршилд хүүхдийн тоглоомын талбай, тохижилтын ажил хийв
5 жил өмнө   955
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн эрүүл аюулгүй орчинтой дүүрэг зорилтын хүрээнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж, хотын тоосжилтыг бууруулах зорилгоор гудамж талбайг зүлэгжүүлж, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг Улс, Нийслэл болон дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тогтмол хийдэг.
 
2016-2020 онд дүүргийн 28 хорооны хэмжээнд 104 байршилд хүүхдийн тоглоомын талбай, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг шинээр хийсэн бол 113 байршлын хүүхдийн тоглоомын талбай, тохижилт ногоон байгууламжийн ажлыг сэргээн засварласан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Баянзүрх дүүрэгт 104 байршилд хүүхдийн тоглоомын талбай, тохижилтын ажил хийв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0