Цөөн үгээр:
  • Юнител группийн ажилтнууд 8 дахь жилдээ сайн дураараа цусаа хандивлалаа
Нохойн хөтөчөөр зургаан алба хаагч бэлтгэгдлээ
6 жил өмнө   383

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах нохойн албанаас ангийн гаралтай түүхий эд олж, илрүүлэх анхан шатны 45 хоногийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад НОБГ-ын харьяа Гал түймэр унтраах, аврах 26, 35, 65, 80, 28, 64 дүгээр ангийн зургаан алба хаагч нохой хөтлөгчөөр суралцаж төгсөж,  “Аврагч, нохой-хөтлөгч” мэргэжлийн үнэмлэхээ гардан авсан юм.

Аврагчид эрэлч нохдод тээврийн хэрэгслүүдэд нохойны үнэрлэх чадварыг ашиглан ангийн гаралтай түүхий эдийг эрэн хайх, үзлэг хийх чадварыг эзэмшүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Нохойн хөтөчөөр зургаан алба хаагч бэлтгэгдлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0