Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Улсын хэмжээнд 81.3 мянган тонн хадлан бэлтгэжээ
4 жил өмнө   546
Ургац хураалтын явцын мэдээгээр энэ сарын эхний байдлаар улсын хэмжээнд 81.3 мянган тонн өвс, хадлан бэлтгэсэн ба энэ нь өмнөх оны мөн үеэс 167.5 мянган тонноор буюу 67.3 хувиар буурсан дүн болсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
 
Түүнчлэн 12.6 мянган тонн хүнсний ногоо, 8000 тонн төмс хурааж, 0.2 мянган тонн гар тэжээл бэлтгээд байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бэлтгэсэн гар тэжээл 84.7 хувиар буюу 1000 тонноор, хүнсний ногоо 10.6 хувиар буюу 1.5 мянган тонноор, хураасан төмс 20.4 хувиар буюу 2000 тонноор буурсан дүнтэй байна.
 
Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд хураасан төмс Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Орхон, Баянхонгор, Сүхбаатар, Говьсүмбэр аймагт өмнөх оны мөн үеэс 5.0-236.2 тонн буюу 8.1 хувиас 2.2 дахин өсөж, харин Улаанбаатар хот болон бусад аймагт 1.0-1063.0 тонн буюу 3.6-89.2 хувиар буурсан байна.
 
Н.Отгонтуяа
Улсын хэмжээнд 81.3 мянган тонн хадлан бэлтгэжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0