Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Т.Мөнхсайхан: Халуурах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандаарай
3 жил өмнө   860
Энэ сарын 6-нд тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс коронавирус илэрсэн тул нийслэл хотод 3 хоногийн онцгой дэглэм тогтоогоод байна. Үүнтэй холбоотойгоор УОК шуурхай мэдээлэл хийлээ. 
 
Тус мэдээллээс Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы байр суурийг онцлон хүргэж байна.
 
Тэрбээр "Халдвар илэрсэн жолооч 21 хоног "Энхсаран" сувилалд тусгаарлагдаад гарсан. Тусгаарлалтаас гарсан ч тандалт судалгаа хийж байсан тул гэртээ очоод дөрөв хоногийн дараа тус жолоочоос коронавирус илэрлээ. Жолооч болон түүний эхнэрийг тусгаарласан. Мөн ойрын хавьталд орсон хүмүүсээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Эрүүл мэндийн салбарт хамгаалах хувцас хэрэгсэл хангалттай бий. Ард иргэд ханиалгах, халуурах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт холбогдож, хэрхэн хаана үзүүлэхээ тодорхой болгож байж эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлээрэй" гэлээ.
Т.Мөнхсайхан: Халуурах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандаарай
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0