Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
39 тонн дизель түлш ачсан тээврийн автомашин онхолджээ
3 жил өмнө   352
Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн Хөх булангийн гүүр гэдэг газар өчигдөр /2021.02.25/ шатахуун тээвэрлэж явсан автомашин онхолджээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд иргэн Б, туслах жолооч М нарын жолоодож явсан Хово загварын шатахуун тээврийн автомашины жолооны хүрд ажиллагаагүй болсны улмаас онхолдсон байсан. Дээрх иргэдийг  Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгчээ.  Холбогдох байгууллагаас тус автомашинд 39 тонн дизель түлш ачиж явснаас 33 тонн дизель түлшийг өөр автомашинд шилжүүлэн ачиж, автозамын зорчих хэсэгт асгарсан 6 тонн дизель түлшийг элс асгаж цэвэрлэсэн байна. 
 
Энэ өдөр мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн Хустайн даваа гэдэг газар Хово” загварын шатахуун тээврийн автомашины чиргүүл замын хажуу руу унажээ. Тус автомашин нь 4.8 тонн дизель түлш, 4.8 тонн АИ-95 бензин ачиж явснаас 4.8 тонн АИ-95 бензинийг автомашинд шилжүүлэн ачиж, асгарсан 3 тонн дизель түлшийг шороо, давс асгаж цэвэрлэсэн гэдгийг Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
39 тонн дизель түлш ачсан тээврийн автомашин онхолджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0