Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
“Гоожингийн өндөр”-ийг сэргээн засах ажлын хэсэг байгуулж байжээ
3 жил өмнө   384
Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн 1914-1919 онд амьдарч байсан хоёр давхар барилгыг автомашины зогсоол болгохоор иргэд гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаад байна. "Хуучны түүх соёл, өв уламжлалаа хадгалахгүй ийнхүү нураахаар болж байгаа нь харамсалтай байна. Энэ барилга чинь түүхийн хамгийн том гэрч, өв уламжлал" шүү дээ хэмээн шүүмжлэх хүмүүс байхад нөгөө талд нь хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна гэх хүмүүс ч байгаа юм.
 
Тэгвэл "Гоожингийн өндөр" гэх тус түүхэн барилгыг 2018 оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор Нийслэлийн өмчид авах тухай захирамжийг тухайн үеийн Хотын даргаар ажиллаж байсан Су.Батболд гаргаж байжээ.
 
Тодруулбал захирамжид, Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг Нийслэлийн өмчид эргүүлэн авах, анхны хэлбэр, хийц, бүтээцийг алдагдуулахгүйгээр сэргээн засварлахыг хариуцан зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, сэргээн засварлах ажлыг 2019 оны наймдугаар сарын 1-ний дотор хийхийг даалгаж байжээ.
 
Гэтэл уг ажлын хэсэг үүргээ биелүүлээгүй, тус барилга улам л хуучирч, муудан ойр орчмынх нь оршин суугчид нэгдэж, зогсоол болгохоор гарын үсэг цуглуулж явна.
 
Бид энэ талаар сурвалжлах болно.
 
Ингээд Хотын дарга асан Су.Батболдын захирамжийг хүргэж байна.
 
“Гоожингийн өндөр”-ийг сэргээн засах ажлын хэсэг байгуулж байжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0