УИХ-ын чуулганаар Улсын Их Хурлын Дэгийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг УИХ-ын гишүүдийн ёс зүйн хариуцлагыг чангатгах шаардлагатай, чуулганы хуралдааны үеэр дэг зөрчсөн гишүүдэд хариуцлага тооцох нь зөв гэдгийг онцолж байлаа. Тэрбээр “ Энэ жил байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ой тохиож байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр парламентын засаглалаа бэхжүүлж, илүү сонгодог парламент болох боломжийг бүрдүүлсэн. Үүнийг дагаад парламентын дэгийг зөрчсөн, чуулганы хуралдаан тассалсан болон ёс зүйн бусад алдаа гаргасан гишүүдэд тооцох хариуцлагыг чангатгах ёстой. Дэг зөрчсөн гишүүдийг чууулганаас гаргах зэрэг хариуцлага ганцхан манайд гэлтгүй олон улсад байдаг жишиг. Тиймээс манай зарим гишүүд субьектив хүлээж авч, цөөнхийн бүлэг рүү хандсан гэж ойлгох нь буруу юм. Би 2004 онд Дэггүй парламент гэж бичиж байсан. Баруун европт Герман, Франц, Япон зэрэг улсад дэгийн зохицуулалт их нарийн байдаг. Чуулганы хуралдаанд оролцох эрхийг нь 30 хоногоор хасдаг. Зарим улсад тухайн сонгогдсон тойргийнх нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод зарладаг. Мөн зарим улсад гишүүн үг хэлэхдээ цаасан дээр бичсэн үг уншихыг зөвшөөрдөггүй бөгөөд цээжээр ярих буюу амаараа илтгэх ёстой гэсэн нарийн дэг хүртэл байдаг” гэсэн юм.
| Ц.Мөнхцэцэг: Ёс зүйн алдаа гаргасан гишүүдэд тооцдог хариуцлагыг чангатгах ёстой |
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Өвөг дээдсийн үргэлжлэл, эх орны батлан хамгаалагчид
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Либертари намыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?