Монгол Улсын Ардын жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин алдарт Сан Франциско хотын дуурийн театрт урилгаар хоёр дахь удаагаа дуулж байна. Тэрээр энэ удаа Ж.Вердийн "Бал Маскарад" дуурийн Ренатод гоцолж буй. Есдүгээр сарын 15-27-ны хооронд нийт таван удаа дуулах бөгөөд энэ сарын 27-нд сүүлийн тоглолт болно.
Э.Амартүвшин үндэсний болон олон улсын цөөнгүй тэмцээнд шагналт байр эзэлж байсны дунд П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын уралдааны дэд байр, “Plаcido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдааны гранпри буюу шилдэг дуурийн дуучин, “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулагддаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн. Алдарт “Риголетто” дуурийн гол дүрийг амилуулан дуулдаг Э.Амартүвшинг Италичууд дуурийн маэстро хэмээн нэрлэж буй аж.
Э.Амартүвшин Сан Франциско хотын дуурийн театрт "Бал Маскарад" дуурьд гоцолж байна |
|