Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
“King Tug” Н.Төгсцогт энэ жил 2-3 тулаан хийх зорилготой
4 жил өмнө   528
 “King Tug” Н.Төгсцогт 2020 оны хоёрдугаар сард мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-д дэлхийн аваргын бүсийн төлөө тулаанд АНУ-ын тамирчин , дэлхийн аварга Гэри Рассельд оноогоор ялагдан , мэргэжлийн боксын рингэнд анхны ялагдал хүлээсэн юм.
 
Тэрбээр одоо Лас Вегаст гэрээрээ хувийн бэлтгэлээ базаасаар л байна. Цар тахлын хорио цуцлагдсаны дараа өөрийн дасгалжуулагч , Кубын нэрт мэргэжилтэн Исмаэль Саласын удирдлага дор эрчимтэй бэлтгэлээ эхлэх бөгөөд энэ жилдээ 2-3 тулаан хийх зорилготой байгаа аж.
 
Өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн Төгсцогтын бэлтгэлийг удирдаж буй И.Салас бол олимпын дөрөв, дэлхийн 19 аваргыг өөрийн гар дээрээс төрүүлсэн, 120 гаруй цол, бүсний төлөө тулаанд рингэнд шавиа нараа авч гарсан нэртэй дасгалжуулагч юм.
 
“Н.Төгсцогт одоо WBC холбооны чансаанд жиндээ гуравдугаарт бичигдэж байгаа бөгөөд түүний жинд чансааг АНУ-ын Жесси Магдалено ( 26 тулаан, 25 ялалт, 18 КО, 1 ялагдал) тэргүүлж буй бөгөөд хоёрдугаарт Их Британий боксчин “Kid Galahad” хочит Абдур Бэри Авад ( 28 тулаан, 27 ялалт, 16 КО, 1ялагдал) бичигдэж байна” хэмээн АНУ-д амьдарч байгаа спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /“Таван цагариг”/ мэдээлж байна.
 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
“King Tug” Н.Төгсцогт энэ жил 2-3 тулаан хийх зорилготой
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0