Цөөн үгээр:
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 17-нд нээнэ
  • Өвөр Монголд байгалийн гамшигт үзэгдэл болж олон хүн гэмтжээ
Үндэсний бөхийн салбар хорооноос МҮБХ-нд чиглэл хүргүүлжээ
2 сар өмнө   121
Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах Үндэсний бөхийн салбар  хорооноос, цар тахлын үед наадам зохион байгуулахтай холбоотой Монгол үндэсний бөхийн холбоонд чиглэл хүргүүлжээ.
 
Тухайлбал, Улсын их баяр наадамд барилдах 512 бөхийг 6 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд цахимаар болон шаардлагатай тохиолдолд зарим бөхийг биечлэн байлцуулан бүртгэх юм байна. Мөн барилдах бөхчүүд наадмын өдрүүдэд хэрэглэх хүнс, сандал, нарны хаалтаа өөрсдөө бэлтгэх, харин ажиллах цэц, засуул, жаяг дэгийн багийн өдрийн хоолыг бөхийн салбар комиссоос гаргана. Барилдах бөхчүүд гэр бүл, ойр дотны найз нөхөд, багш, дасгалжуулагч, шавь нарыг наадмын талбай руу явах автобусанд оруулахгүй байх зэрэг зааврыг гарган хүргүүлжээ.
 
Харин бөхчүүд, аймгийн галуудад хандан үндэсний бөхийн барилдаан, уламжлагдан ирсэн жаяг дэг, хүчит бөх, бөхийн гараа дэвээ, ам угтуул авах ёс, бөхийн өмсгөл хувцас хэрэглэл, бөхчүүд хоорондын эерэг сайхан харилцаа зэргийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх талаар тодорхой чиглэлийг өгсөн байна.
Үндэсний бөхийн салбар хорооноос МҮБХ-нд чиглэл хүргүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0