Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
МУ-ын ерөнхий сайд 3х3 сагсан бөмбөгийн тамирчдад амжилт хүслээ
3 жил өмнө   469
“Токио-2020” 3уны олимпын XXXII наадамд оролцож буй Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийнхаа талбайн эзэн Японы багийн эсрэг хийсэн тоглолтыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж үзэж Монголын багаа дэмжлээ.
 
ФИБА-гийн Ерөнхий нарийн бичигийн дарга Андреас Загилис, Ерөнхий сайдыг хүндэтгэн энэ үеэр хүрэлцэн ирж хамтдаа тоглолтыг үзсэн байна.
 
ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас  Загилис Монголын сагсан бөмбөгийн хөгжил болоод Монголын багуудын амжилт дэлхийн хэмжээнд өндөр байгааг дурдаж манай Ерөнхий сайдад баяр хүргэсэн юм. Тоглолтын дараа Ерөнхий сайд баг, тамирчидтай уулзах үеэр “Та бүхэн минь энэ хүнд хэцүү цар тахлын үед багийн спортоор анх удаа Олимпын наадамд оролцон түүх бүтээж байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаа шүү” хэмээн онцлон хэллээ.
МУ-ын ерөнхий сайд 3х3 сагсан бөмбөгийн тамирчдад амжилт хүслээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0