Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Усан сэлэлтийн шинэ од Тунисын тамирчин Ахмед Хафнауи
3 жил өмнө   396
 Токиогийн Олимпын наадамд усанд сэлэлтийн төрлөөр оролцсон Тунисын өсвөр насны тамирчин Ахмед Хафнауиг тэмцээний эхэнд хэн ч анзаарч хараагүй боловч барианд орох үедээ бүхний анхаарлыг татаж чадлаа. 
 
Тунис улсын усан сэлэлтийн тамирчин А.Хафнауи нь ням гарагт болсон эрэгтэйчүүдийн 400 метрийн өврөөр даллах буюу чөлөөт сэлэлтийн төрөлд мэргэжлийн тамирчдыг ялснаар ийнхүү 18 насандаа Олимпын аварга болжээ.
 
Харин Австралийн тамирчин Жэк Маклуфлин тус тэмцээнд мөнгөн медаль, АНУ-ын тамирчин Кьеран Смит хүрэл медаль хүртсэн байна. А.Хафнауиг 3 минут 43.26 секундын дотор барианд орох үед 15000 хүний ​​суудалтай хоосон шахуу цэнгэлдэхэд үзэгчид чангаар хашхиралдан түүний ялалтыг тэмдэглэж байлаа.
 
Тунисын тамирчин энэ талаараа, "Би барианд хамгийн эхэнд ирснээ мэдсэнийхээ дараа л өөрийгөө түрүүлсэн гэдэгт итгэсэн" хэмээн хэлжээ. Мөн тэрбээр, "Ус руу үсрэн орох үедээ хугацааны тухай биш медалийн тухай л бодож байсан" гэв.
 
Залуу тамирчин Ахмед Хафнауигийн талаар юу мэдэх вэ? гэж АНУ-ын тамирчин К.Смитээс асуухад, "Үнэндээ юу ч мэдэхгүй байна" хэмээн хариулсан байна.
 
Ингэснээр Ахмед Хафнауи усанд сэлэлтийн төрөлд Олимпын алтан медаль хүртсэн Тунисын хоёр дахь тамирчин болжээ. Тодруулбал, тус улсын усанд сэлэлтийн тамирчин Оуссама Меллоули 2008 оны Бээжингийн Олимпын 1500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд алтан медаль хүртсэн юм. Тэрбээр Олимпын гурван медальт алдартай тамирчин билээ. Өдгөө 18 настай усанд сэлэлтийн тамирчин хүү А.Хафнауи Хойд Африкийн орныхоо дөрөв дэх Олимпын алтан медальт тамирчин болсноос гадна Африк тивээс усанд сэлэлтийн төрөлд Олимпын алтан медаль хүртсэн хамгийн залуу хоёр дахь тамирчин болж байна.
 
"Би эх орныхоо далбааг мандаж, төрийн дууллаа эгшиглэхийг сонсоод нулимс дуслуулсан. Их сайхан байлаа. Миний бие үүгээрээ маш их бахархаж байна. Энэхүү амжилтаа Тунисын бүх ард түмэндээ зориулж байна" гэж А.Хафнауи ярьжээ. 
Усан сэлэлтийн шинэ од Тунисын тамирчин Ахмед Хафнауи
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0