Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Инфографик: Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга
4 жил өмнө   1322
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна. 
 
  Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
 
 
 
  Эрүүл мэндийн тухай хуульд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон эмнэлгийн урт хугацааны тусламж үйлчилгээний талаарх зохицуулалт тусгагдаагүй байсныг нэмж тусгах, мөн эрүүл мэндийн урт хугацааны тусламж, үйлчилгээг нийгмийн халамжийн үйлчилгээтэй хослуулах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний бодит эрэлт хэрэгцээнд нь тохирсон цогц тусламж, үйлчилгээг үзүүлэх асуудлыг тодорхой болгох, цахим бүртгэл, хувь хүний нууцлалтай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалтыг тусгах, халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бүсийн хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлэх чиг үүрэгтэй болгох, уламжлалт анагаах ухааны оношилгоо эмчилгээг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлэх зэрэг шаардлага тулгарсан.
 
 Иймд дээрх асуудлуудыг тусгасан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүн бүрт харьяалал харгалзахгүй үзүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээнд тохирсон эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээг нийгмийн халамжийн үйлчилгээтэй хослуулах, эрүүл мэндийн цахим бүртгэл, мэдээллийн асуудлыг шинээр бий болгох, эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах заалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үйлчлүүлэгчийн хувь хүний нууцтай холбоотой эрүүл мэндийн мэдээ мэдээлэл шаардах, дарамтлах, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олон нийтийн мэдээллийн сүлжээнд байршуулахыг хориглох талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүлээх үүргийг тодорхой болгох зэрэг хэд хэдэн нарийвчилсан зохицуулалтыг тодорхой болгож хуульчилсан ач холбогдолтой юм.
 
 Түүнчлэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийг Төлөөлөн удирдах зөвлөлтэй байх, түүний удирдлага зохион байгуулалтыг хуульчилсан боловч хэрэгжих хугацааг 2021 он хүртэл хойшлуулсныг хуулийн хэрэгжилт удаашралтай байгаатай холбогдуулан тухайн заалтыг хүчингүй болгосон.
 
 
 
Улсын Их Хурлын Тамгын газар
 
Инфографик: Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0