Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
"УИХ-ын сонгуулийн тухай хуулийн гарын авлага" хэвлэгдэн гарлаа
5 жил өмнө   889
2020 оны Монгол Улсын Их Хурлын Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам,эвсэл, түүний итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан, нэр дэвшигч, бие даан нэр дэвшигч, тэдгээрийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүн болох менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, сонгогчдод зориулсан “Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн гарын авлага”, “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн үед хэрэглэгдэх баримт бичгийн үлгэрчилсэн загвар, маягтууд” номыг худалдаанд гаргалаа.
 
 Энэ гарын авлага, номнуудтай танилцсанаар 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдаж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн  тухай хуулийг хэрхэн мөрдөх, хууль хэрэглээний талаар, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цагийн хуваарь, бусад хууль тогтоомжид Сонгуулийн хуулийг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авахаар хуульчилсан эсэх, зөвшөөрсөн болон хориглосон үйлдэл, нэр дэвшигч болон түүний багийн гишүүд өөрийн эрхээ зөрчигдөхөөс хэрхэн сэргийлэх, хэнд, хаана, ямар байдлаар гомдол, мэдээлэл, хүсэлт, санал гаргах, сонгуулийн үед зайлшгүй хэрэглэгддэг гэрээ, хэлцлийн загварыг бүгдийг нэг дороос бүрэн авах боломжтой юм. 
 
Б.Сайханзаяа
 
 
"УИХ-ын сонгуулийн тухай хуулийн гарын авлага" хэвлэгдэн гарлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0