Цөөн үгээр:
  • АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
  • Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
БНСУ-ын $267 саяын хөнгөлөлттэй зээлээр Солонго-1 орон сууцны хорооллыг барина
3 жил өмнө   491
"Солонго-1 орон сууцны хороолол" барих төслийн гэрээг өчигдөр баталжээ.
 
БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах “Солонго-1, 2" орон сууцны хорооллыг барих гүйцэтгэлийн гэрээ ийнхүү албажсанаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, хуучин Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын зүүн талд, 17.5 га талбайд 5,002 айлын орон сууцны хорооллын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр болж байна.
 
Тус хорооллыг БНСУ-ын Эксим банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-гийн жилийн 0.15 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, 266.9 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 40 сарын хугацаанд барихаар гэрээнд тусгажээ.
Гэрээнд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНСУ-ын "Колон глобал корпорэйшн" ХХК-ийн дэд ерөнхийлөгч Жо Хүн Чул нар гарын үсэг зуржээ.
БНСУ-ын $267 саяын хөнгөлөлттэй зээлээр Солонго-1 орон сууцны хорооллыг барина
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0