МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд холбогдох гомдол АТГ-т иржээ. Тодруулбал, МАН-ын генсек төрийн албанд оруулж өгнө гэж 60 сая төгрөг авсан гэж АТГ-т иргэн Г ханджээ. АТГ-аас энэ талаар тодруулахад "МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан албан тушаал наймаалцсан гэх гомдол ирсэн, шалгаж байгаа" гэсэн хариу өгсөн юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас энэ асуудлаар тодруулга авах гэсэн боловч гадаадад ажлаар яваа аж. Харин тус намын хэвлэлийн албанаас энэ мэдээллийг үгүйсгэсэн юм. Юутай ч АТГ-аас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга албан тушаал наймцаалцаж, их хэмжээний мөнгө авлигад авсан гэх иргэнээс ирсэн гомдлыг шалгаж, нягталж байгаа юм байна.
А.ЦЭЛМЭН
| Д.Амарбаясгаланг албан тушаал наймаалцсан гэх гомдол иржээ |
Х.Нямбаатар: Лодой я…… д хэлэхэд ах нь чам шиг пацаанаар хаана суралцах яаж амьдрахаа заалгахгүй
Нэг бол яая гэхэв хоёрын хоёр Засгаас хөөгдөв
Дэлхий ертөнцийг өөрчилсөн аймшигт өдөр
Д.Трампын халдлагын дараах баатар болох гэсэн үлгэр баримтаар няцаагдав
Оросын сурагчид В.Путины хөргийг хогийн саванд хийж эсэргүүцлээ илэрхийлэв
Нугалардаг iPhone Ultra ба Dark Cherry өнгө