Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Г.Гантөмөр даргын тушаалыг дээд шүүх хэвээр үлдээжээ
7 жил өмнө   1269
Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газрын дарга Б.Ариунааг төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ болон төрийн албаны хууль тогтоомжийг удаа дараа ноцтой зөрчсөн тул Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр тушаал гаргаж ажлаас нь халсан юм.
 
Уг тушаалыг үндэслэлтэй болохыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоосон бөгөөд сая хуралдсан  Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж эцэслэн тогтоол гаргажээ.
 
А.ЦЭЛМЭН
Г.Гантөмөр даргын тушаалыг дээд шүүх хэвээр үлдээжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0